“АСА цирк”-ийн нээлт ирэх сарын 1-н хүртэл дахин хойшилжээ

“АСА цирк”-ийн нээлт ирэх сарын 1-н хүртэл дахин хойшилжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж АСА цирк”-ийн нээлтээ өнөөдөр /2024.10.21/ хийнэ гэж мэдэгдсэн ч дахин хойшилжээ.

Тэрбээр, 2008 онд Үндэсний циркийг хувьчлан авч, “АСА” цирк болгон өөрчилсөн бөгөөд 2020 онд үйл ажиллагааг нь хаасан билээ. Ингэхдээ иж бүрэн засвар хийж, дэлхийн цирк болгоно гэж амлаж байв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “АСА” цирк нь олон нийтийн бүx төрлийн үйл ажиллагааг зоxион байгуулаx 3400 xүний суудалтай, 6000-7000 xүн зогсоогоороо үзвэр үзэx боломжтой, ая туxтай орчныг бүрдүүлсэн” гэлээ. Улмаар өнөөдөр "АСА цирк"-ийг нээх байсан ч хойшилж, ирэх сары 1-нд нээхээр болжээ. 

Б.Наранчимэг