Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг осгосон байдалтай байхад нь олжээ

Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг осгосон байдалтай байхад нь олжээ

Завхан аймгийн Тэс сумын Бүр багийн 3 дугаар хэсгийн задгайд иргэн А нь аравдугаар сарын 20-ны өдрийн 00:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 20-ны өдрийн 14:48 цагт ОБЕГ хүлээн авса байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид иргэн А /42 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 15:35 цагаас эхлэн  зохион байгуулж, сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т “Хар толгой” гэдэг газраас осгосон байдалтай байсныг 16:48 цагт эсэн мэнд олж, сумын Эрүүл мэндийн төв, эхнэр Э нарт 17:30 цагт хүлээлгэн өгчээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө