Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай охид, хөвгүүдэд энэ сараас хийж эхэлнэ

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг 11 настай охид, хөвгүүдэд энэ сараас хийж эхэлнэ

Монгол Улсад 2023 оны жилийн эцсийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь манай улсын нийт хавдраар оношлогдсон 7244 хүний 5.9 хувийг эзэлж байна.  Тодруулбал, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол нь элэг, ходоодны хорт хавдрын дараагаар жагсаж байна.

Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан нь папиллома вирус байдаг.  Тэгвэл хүний папиллома вирусын эсрэг товлолт дархлаажуулалтыг 11 настай охид, хөвгүүдэ хийснээр умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой аж. Тиймээс папиллома вирусийн эсрэг вакциныг 11 настай хүүхдүүдэд хийх шийдвэр гарч бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Вакцинжуулалтыг энэ сарын сүүлчээр хийж эхлэх юм байна.

Б.НАРАНЧИМЭГ




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө