"Улаанбаатар аялагч клуб"-ын хамт олон нийслэл хотод анх удаа олон улсын стандартад нийцсэн спорт хурдны авиралтын ханыг босгожээ.
Монгол Улсад авиралтын хурдны ханын стандарт байдаггүйн улмаас уг ханыг босгохын тулд багагүй хугацаа зарцуулж, "Улаанбаатар аялагч клуб"-ын хамт олон уг ханыг босгосон байна. Мөн энэхүү ханыг спортод элэгтэй эгэл хүмүүсийн хандиваар боссон бөгөөд Зайсангийн ам, Шамбалла хотхоны эсрэг талд "Хүмүн" сургуулийн гадна талбайд байгуулжээ.