Дорноговь аймагт ямааны гоц халдварт годрон өвчин бүртгэгдэж хэд, хэдэн газарт хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорноговь аймагт ямааны гоц халдварт годрон өвчин бүртгэгдэж хэд, хэдэн газарт хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өнгөрсөн долдугаар сарын 4-ний өдөр малын өвчин гарсан байж болзошгүй дуудлага тус сумын мал эмнэлгийн газарт ирсний дагуу шинжилгээ хийж, малын цусан суулга өвчин хэмээн оношилж, хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээ авчээ.

Үүнээс хойш хэд, хэдэн удаа сумын хэмжээнд арга хэмжээ авахаар ажилласан ч үр дүнд хүрээгүй байна. Ингээд 2024 оны 9-р сарын 28-нд УМЭЕГ-аас ажлын хэсэг очиж ажилласан бөгөөд ямааны гоц халдварт "Годрон" өвчин гарсан нь энэ сарын 10-ны өдрийн шинжилгээгээр баталгаажжээ.

Иймээс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн Хөтөл ус, Бор толгой, Олон-Овоо, Жаргалант, Эргэл багийн Хашаатын ус, Тайжийн тал, Үзүүрийн хойд бууц, Амны бууц, Буттайн баруун цагаан гүвээ, Амна ус багийн Булшт, Өмнө Жаргалант, хоёрдугаар голомтыг Эргэл багийн буттайн цагаан гүвээ, 62-ын зогсоол, Баян мод, Шувуун майнт, 3 дугаар голомтыг Эргэл багийн зүүн цагаан гүвээ, Заваг, Цагаан хад, Баянгийн зоо, Шар модны хоолой газруудыг хамруулан 2024 оны 10-р сарын 14-ний өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тус аймгийн Мал эмнэлгийн газар, Мал эмнэлгийн нэгж хамтран үзлэг, тандалтын гурван бүлэг байгуулан ажиллаж эхэлжээ. Ямааны "Годрон" өвчин нь хавьтлын замаар дамждаг тул малчид мал сүргээ байнгын хариулга маллагаатай байлгах, хоорондоо нийлүүлэхгүй байх отор нүүдэл хийхгүй байхыг анхааруулж байна. Мал нэмж өвдсөн тохиолдолд яаралтай мэдэгдэх зэргээр хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж, хамтран ажиллахыг Мал эмнэлгийн газраас онцгойлон анхаарууллаа.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө