Зам засварын ажлыг зогсоож, хавар үргэлжлүүлнэ

Зам засварын ажлыг зогсоож, хавар үргэлжлүүлнэ

Цаг агаарын байдлаас болж зам засварын ажлууд түр зогсоод буй. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс мэдэгдэл хийлээ.

Энэ үеэр хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсоож, дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжлүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдэгдсэн байна.