Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит бус XXII их хурлыг энэ оны арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт хийхээр шийдвэрлэжээ.
Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох юм. Сонирхуулахад, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин сонгогдон ажиллаж байсан бөгөөд УИХ-ын ээлжит сонгуульд МАН-ын жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон юм. Иймд МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчийг ирэх арваннэгдүгээр сард болох ээлжит бус их хурлаар томилох аж.