Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа 2024 оны аравдугаар сарын 27, 29, 31-ний өдрүүдэд ХБНГУ-ын дэлхийн алдартай танхимуудад Монголын сайхан орон тоглолтоо толилуулах гэж байна.
Үндэсний хөгжмийн их найрал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны соёрхол дор “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” хэмээн нэрлэгдсэн. Мөн Хөгжмийн их найрал нь ятга, шанз, цохивор, хуучир, үлээвэр, морин хуур, их хуур, ёочин тоглодог 58 хөгжимчинтэй юм. Сонирхуулахад, 1963 онд байгуулагдсан Берлин хотын филармони нь дэлхийн хөгжмийн шилдэг танхимуудын нэг бөгөөд дотроо хоёр томоохон танхимтай. Монгол хөгжимчдийн тоглох А танхим нь 1180 суудалтай аж.