Жил бүрийн аравдугаар сарын 23-нд олон улсын “Ирвэсийн өдөр” тохиодог. Тус өдрийг угтсан “Уулын эзэн бидний бахархал” арга хэмжээ өнөөдөр /2024.10.19/ “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд болж байна.
Энэ жилийн хувьд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Ирвэсийн өдөр”-ийг аравдугаар сарын 19-ний өдөр буюу амралтын өдөр Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Сонирхуулахад, манай улс ирвэсийн тоо толгойгоороо дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг.