НАРНЫ ХОРООЛЛЫН ОРШИН СУУГЧИД: Галын машин буруу замаар орсноос мөн зогсоолд дүүрэн машин байсан учир галыг унтраахад цаг алдсан /ВИДЕО/

НАРНЫ ХОРООЛЛЫН ОРШИН СУУГЧИД: Галын машин буруу замаар орсноос мөн зогсоолд дүүрэн машин байсан учир галыг унтраахад цаг алдсан /ВИДЕО/

Өчигдөр /2024.10.17/ 22.00 цаг орчимд Нарны хороололд гал гарч 7-10 давхрын айлууд галд өртсөн гэх мэдээлэл гарсан. Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газраас, "Нарны хорооллын 7, 8, 9 дугаар давхарт айлын тагтны хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 23:26 цагт зогсоосон. Гал түймрийг 23:38 цагт бүрэн унтрааж ажиллалаа" гэсэн юм. 

Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар бид газар дээрээс нь сурвалжиллаа. Галын улмаас хэд, хэдэн айлын тагтны шил хагарч газарт унажээ. Мөн шатсан цонх, цонхны хүрээ болон бусад эд зүйл ч доош унасан байна. Түүнчлэн галын машин галыг унтраахад цаг алдсан талаар оршин суугчид мэдээлж байгаа юм. Тодруулбал, галын машин байрны буруу талаар орж мөн зогсоолд дүүрэн машин байсны улмаас цаг алджээ. Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү. 

ВИДЕО: