Н.Батсүх Африкийн ноён оргил Килиманжарод амжилттай оргилдлоо

Н.Батсүх Африкийн ноён оргил Килиманжарод амжилттай оргилдлоо

Дэлхийн долоон ноён оргилын нэг Африкийн Килиманжарод Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн эх бэлтгэгч, спортын мастер Н.Батсүх амжилттай авирлаа.

Тэрбээр энэ сарын 6-нд авиралтаа эхлүүлж, 9-нд оргилдсон байна Н.Батсүх өмнө нь дэлхийн долоон оргилын нэг Европын Эльбруст амжилттай авирсан байдаг. Тэрбээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт эх бэлтгэгчээр 30 орчим жил ажиллаж байгаа бөгөөд уулын спортоор 30-аад жил хичээллэж байгаа аж.

Сонирхуулахад, Килиманжаро оргил 5895 метр өндөр бөгөөд тэгш тал, ой модоор хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнтэй. Нийт 650 хавтгай дөрвөлжин км талбай бүхий энэхүү цэцэрлэгт хүрээлэн зүүн Африкийн гоо үзэсгэлэнгийн илрэл болсон газар юм. Килиманжаро орчмын зургаан ойн коридорыг 1987 онд ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэсэн байдаг.