СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж 40 настай эрэгтэй галд өртөн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж 40 настай эрэгтэй галд өртөн нас баржээ

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 03:55 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг, залгаа 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт түрээслэгч иргэн Э /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө