ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Нарны хорооллын 7, 8, 9 дүгээр давхрын айлын тагт шатаж байсныг нэг цаг ажиллаж унтраасан

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Нарны хорооллын 7, 8, 9 дүгээр давхрын айлын тагт шатаж байсныг нэг цаг ажиллаж унтраасан

Өчигдөр /2024.10.17/ 22.00 цаг орчимд Нарны хороололд гал гарч 7-10 давхрын айлууд галд өртсөн гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл уг гал түймрийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн мэдээнд "Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрны 7 дугаар давхрын айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:22 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 7, 8  дугаар давхарт айлын тагт хэсэг, 9 дүгээр давхрын эзэнгүй айлын тагт хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан. 9 дүгээр давхрын эзэнгүй айлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгээн өгсөн" гэжээ. 




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө