"Монгол хаан" жүжиг яг одоо Сингапурын "Sands" театрт нээлтээ хийх гэж байна

"Монгол хаан" жүжиг яг одоо Сингапурын "Sands" театрт нээлтээ хийх гэж байна

"Монгол хаан" жүжиг өнөөдөр /2024.10.17/ Сингапурын "Sands" театрт нээлт хийх гэж байна. Энэ талаар Сингапурын зарим хэвлэлүүд, "Английн "West End"-ийн анхны монгол бүтээл "The Mongol Khan"-аас 3000 жилийн өмнөх Төв Азид болсон түүхэн үйл явдлыг харж болно" хэмээн онцлон мэдээлж буй.

Тэгвэл дэлхийн театрын ертөнцөд Монгол соёлыг тамгалж буй “Монгол хаан” жүжиг Марина Бэй Сэндс театрт Ази дахь аялан тоглолтоо эхлүүлэхээр “Азийн бар” Сингапур Улсад тоглогдох гэж байна. Сонирхуулахад, 700 жилийн тэртээ энэ нутгаас заан авахаар Монголын Их хааны элч нар ирж байсан бол Монгол соёлын элч нар 700 жилийн дараа дахин иржээ. Мөн Sands театрын хамт олноос "Монгол хаан" жүжгийн баг хамт олонд амжилт хүсэж цэцэгт мэндчилгээ өргөн барьжээ.