Хотын удирдлагуудын гэнэтийн шийдвэрт тааруулан ажиллаж буй бизнесийнхэн

Хотын удирдлагуудын гэнэтийн шийдвэрт тааруулан ажиллаж буй бизнесийнхэн

Өнөөдөр /2024.10.17/ өглөө цахим орчинд явган хүний замаар явж буй KFC-ийн хүргэлтийн машины бичлэг тарж хүмүүс нэлээд талцах шиг боллоо.

Зарим нь  хотын захиргааны гэнэтийн шийдвэрүүд, замуудыг гэнэт хаасантай холбоотой л иймэрхүү үйлдэл гаргасан гэж байгаа бол зарим нэг жолоочийг нь торго, хариуцлага тооц гэсэн зүйлсийг иргэд цахим орчинд илэрхийлж байлаа. Гэтэл бичлэгээс харахад зам засварын ажилтан, зам хаасан хэсэгт нь тээврийн цагдаагийн ажилтан байсан. Тэгэхээр тухайн хүргэлтийн ажилтан нь зөвшөөрөл аваад л явсан байж таарна шүү дээ.. Мэдээж зам тээврийн дүрэм талаасаа хэрхэвч болохгүй зүйл боловч, хотын удирдлагуудын гэнэтийн шийдвэр нь ч ийм зүйл гарахад нөлөөлж байгаад гэдгийг хаа хаанаа ойлгох нь зүйтэй болов уу...