Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг хоёр дахин нэмэхээр хэлэлцэж байна

Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг хоёр дахин нэмэхээр хэлэлцэж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын хэмжээнд Эхийн алдар I,  II зэргийн одонтой ээжүүд 300 мянга байдаг бөгөөд мөнгөн урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Эхийн алдар I зэргийн одонтой ээжид олгох мөнгөний хэмжээг 400 мянга, Эхийн алдар II зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөг болгохоор Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгаад байна. Харин УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буй бөгөөд Засгийн газраас оруулж ирсэн дээрх саналыг УИХ-ын гишүүд дэмжсэн нөхцөлд ирэх оноос хэрэгжих аж.