ФОТО: Хашаандаа мод, бут, сөөг тарьж ургуулсан айл өрхөд Экологийн цагдаагийн албанаас "Байгаль бүтээгч өрх" пайзыг гардуулж байна

ФОТО: Хашаандаа мод, бут, сөөг тарьж ургуулсан айл өрхөд Экологийн цагдаагийн албанаас "Байгаль бүтээгч өрх" пайзыг гардуулж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлагад ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулах явдал эрс нэмэгдсэн. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод, бут, сөөг тарьж ургуулсан айл өрхөд Экологийн цагдаагийн албанаас "Байгаль бүтээгч өрх" пайзыг гардуулж өгч байгаа аж. Энэ нь иргэдийн идэвхийг нэмэгдүүлж, тэднийг урамшуулах зорилготой юм байна.