Нийслэлийн Хайлаастын шинэ эцсээс хуучин эцэс хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг маргааш 23:00 цагаас энэ сарын 20-ны өглөө 6:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засах юм. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ.