Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно.
Харин төв болон зүүн аймгуудын нутгаар салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэх байна. Мөн нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -2+3 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3+8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15+20 градус, бусад нутгаар +9+14 градус дулаан байх аж.
Харин энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна