Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа өнөөдөр өглөө хийж, ялалт байгууллаа.
Тэрбээр АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай тулалдах хуваарьтай байсан ч хар салхины улмаас хойшлуулж, өнөөдөр өглөө тулалдахаар болсон юм. Улмаар МУГТ Э.Цэндбаатар энэхүү тулаандаа ялалт байгуулж, WBA холбооны тивийн аварга боллоо.