Онцгой байдлын 100 албан хаагчийг Филиппинд англи хэлний сургалтад хамруулна

Онцгой байдлын 100 албан хаагчийг Филиппинд англи хэлний сургалтад хамруулна

Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте нартай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтад үе шаттай хамруулж, харилцан туршлага судлуулах, хөдөө орон нутгуудад англи хэлний сургалт, семинар зохион байгуулах асуудлаар санал солилцсон. 

Тухайлбал, эхний ээлжид Онцгой байдлын 100 албан хаагчийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор урт болон богино хугацааны сургалтад хамруулахаар тохиролцлоо. 

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2024-оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Филиппин Улстай хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжлийн бодлогыг судлах эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаУулзалтын үеэр Бүгд Найрамдах Филиппин Улсын Дэд Ерөнхийлөгч Сара Дутерте  Монгол Улсад албан ёсоор айлчлахаа илэрхийллээ.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө