Нүүр будагч Ц.Ариунзаяа гоо сайхны олимпод дөрөв дэх удаагаа түрүүлж, алтан цом хүртлээ

Нүүр будагч Ц.Ариунзаяа гоо сайхны олимпод дөрөв дэх удаагаа түрүүлж, алтан цом хүртлээ

Дэлхийн 50 гаруй улсын 2000 гаруй оролцогчдын дунд зохион байгуулагддаг 78 жилийн түүхтэй олимп болох "OMC Hairworld" ДАШТ-ий тайзнаа хуримын нүүр будалт, креатив нүүр будалтаар Ц. Ариунзаяа тэргүүллээ.

Тодруулбал, Дэлхийн хошой аварга нүүр будагч Ц. Ариунзаяа Францын Парис хотноо зохион байгуулагдсан гоо сайхны олимп болох Дэлхийн аваргын тэмцээнээс Ази, Америк, Европ тивүүдийг дахин тэргүүлэн Алтан цом болон хоёр хүрэл медалийг хүртжээ.  Тэрбээр энэ удаа Монгол Улсынхаа далбааг дэлхийн гоо сайхны тавцанд дөрөв дэх удаагаа мандууллаа. Ингэснээр Ц.Ариунзаяа таван жилийн дотор ганцаарчлан дөрвөн удаагийн шагнал хүртсэн нь түүхэн дээд амжилтын эзэн болж байгаа юм. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө