Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2024 оны есдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 44,614,553 баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүн:
- Гурван орон таарсан 39,952 азтан
- Дөрвөн орон таарсан 4019 азтан
- Таван орон таарсан 381 азтан
- Зургаан орон таарсан 51 азтан
- Долоон орон таарсан 3 азтан
- Найман орон таарсан 1 супер азтан шалгарч бүртгүүлсэн баримтын тооноосоо хамаарч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.