Боловсролын сайд асан Ё.Отгонбаярыг “Бадрах энержи” компанийн дэд захирлаар томилжээ

Боловсролын сайд асан Ё.Отгонбаярыг “Бадрах энержи” компанийн дэд захирлаар томилжээ

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан, АНУ-д Монгол Улсыг төлөөлөн элчин сайдаар ажилласан Ё.Отгонбаярыг “Бадрах энержи” компанийн дэд захирлаар томилжээ.

Тус компанийн 34 хувийг Засгийн газрыг төлөөлөн “Мон-Атом” компани эзэмшдэг бөгөөд тухайн компани дэд захирлыг томилох үүргийнхээ хувьд Ё.Отгонбаярыг дээрх албан тушаалд томилсон байна.