Улсын хэмжээнд 262.4 мянган тн үр тариа хураажээ

Улсын хэмжээнд 262.4 мянган тн үр тариа хураажээ

Улсын хэмжээнд энэ сарын нэгний байдлаар 262.4 мянган тн үр тариа, 95.2 мянган тн төмс, 121.4 мянган тн хүнсний ногоо, 65.2 мянган тн таримал тэжээл хурааж, 403.7 мянган тн хадлан, 8 мянган тн гар тэжээл бэлтгэжээ.

Энэ нь  өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хураасан үр тариа 200.1 мянга, хүнсний ногоо 19.4 мянга, таримал тэжээл 11.3 мянган тонноор нэмэгдсэн байна. Харин бэлтгэсэн хадлан 121.3 мянга, хураасан төмс 17.4 мянга, гар тэжээл 0.5 мянган тонноор тус тус багассан  аж.

Хураасан үр тариа 4.2 дахин нэмэгдсэн нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд газар тариалан эрхлэх нь нэмэгдсэн, цаг агаар эрт хүйтрэх төлөвтэй учраас ургацаа эрт хураасан нь нөлөөлснийг ҮСХ мэдээллэв.