Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно

Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн есөн  дүүргийн цэрэг татлагын байрууд:

-Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;

-Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;

-Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;

-Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;

-Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;

-Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;

-Налайх дүүрэг Политехник коллеж;

-Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;

-Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу. Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. НЗДТГ-ын Цэргийн штаб.