О.Энх-Эрдэнэ "The Knights Award"-ын Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарлаа

О.Энх-Эрдэнэ "The Knights Award"-ын Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарлаа

Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнес, хувь хүний ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулдаг "The Knights Award" арга хэмжээ энэ сарын 14-нд Малайз улсын нийслэл Куала Лампур хотод боллоо. 

Тус шагнал гардуулах ёслолоор салбар бүрт амжилттай явж буй шилдгүүдийг тодруулдаг бөгөөд манай улсаас О.Энх-эрдэнэ Оны шилдэг каунтри дуучин шагналд нэр дэвшсэн юм. Улмаар "The Knights Award" арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” номинацид нэр дэвшин Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарсан байна.