Г.Энхжин: Мөнгөний бус мөрөөдлийнхөө төлөө явбал мөнгө өөрөө бий болдог гэдгийг ойлгож, хоббигоо ажил болгож эхэлсэн

Г.Энхжин: Мөнгөний бус мөрөөдлийнхөө төлөө явбал мөнгө өөрөө бий болдог гэдгийг ойлгож, хоббигоо ажил болгож эхэлсэн

Сүүлийн үед нийгэмд хүмүүсийн стресс бухимдал газар аван хөмсгөө зангидан явах залуус олширсон билээ. Иймд бид энэ удаагийн булангаараа дуртай зүйлүүдээ өөрийн ажил болгон ажлыг ялархаж бус аз дурлаж хийдэг Г.Энхжинг “Soshial id” буландаа онцолж байна.

ВИДЕО: 

Г.Энхжин нь “Mood Film” студийн зураглаач, “Foxy” спинингийн багш мөн Dj хийдэг бөгөөд СУИС-ийн РТМУС-ийн өнгөрсөн хаврын төгсөгч юм. Оюутан байх хугацаандаа сурахын сацуу хоёроос гурван ажил амжуулдаг байсан бөгөөд оюутан залуустаа дуртай ажлаа дурлаж хийгээсэй хэмээн хүсэж урам зориг өгөх үүднээс түүнийг урин ярилцсан юм. 

Тэрбээр "Үндсэн мэргэжил маань зураглаач мэргэжилтэй “Mood Film” студид зураглаач, гэрэл зурагчингаар ажиллаж байна. Спинингийн тухайд аравдугаар ангиасаа эхлэн өөрөө хичээллэж эхлээд багш болоод зургаан жил болж байгаа. Мөн үргэлжлүүлэн Dj болохоор суралцаж байна. Миний хийж байсан ажлуудаас гэвэл арван жилээ төгсөх жилдээ БНХАУ-руу “Морин цирк”-ийн бүжигчингээр ажиллаж ирээд 2020 онд СУИС, Радио, телевиз, медиа урлагийн сургуульд элсэж ороод өнгөрсөн хавар төгссөн" гэдгээ онцоллоо.