Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Петролиум“ ШТС хүртэлх замын урд эгнээг өнөөдөр 22:00 цагаас хэсэгчлэн хаана

Улаанбаатар төмөр замын өртөөнөөс “Петролиум“ ШТС хүртэлх замын урд эгнээг өнөөдөр 22:00 цагаас хэсэгчлэн хаана

Өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 17-ны 06:00 цагт нээнэ.

Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.