Т.Батцогт: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу надтай уулзаж "Нийслэлийн АН-ыг би хариуцаж ажиллая" гэдэг санал гаргасан

Т.Батцогт: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу надтай уулзаж "Нийслэлийн АН-ыг би хариуцаж ажиллая" гэдэг санал гаргасан

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-ыг удирдан орж 45 суудлаас ердөө таван суудал авсан Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ.

Тэрбээр "УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, орон нутгийн сонгуультай холбоотой асуудлуудыг ярьсан байна лээ. Тодорхой сонссон мэдээлэл алга. Сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу надтай уулзсан. . Ардчилсан нам бол үндэсний хэмжээний нам өөрийн гэсэн дээд шүүхэд бүртгэгдсэн дүрэмтэй. Дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна. Үүнийг ч өөрт нь хэлсэн. Үнэхээр Нийслэлийн намын дарга болох бол дотоод сонгуулиар өрсөлдөж гараад ирвэл боломжтой. Намын дүрмээр сонгуульд ялагдсан намын дарга ажлаа өгөх ёстой. Дүрмийн дагуу шийдэгдэх болно" гэв. 




Өнөөдөр үхэр өдөр

18 цагийн өмнө