Н.Ганибал: Сонгуульд амжилт гаргаагүй намын даргыг хоёр сарын дотор өөрчилнө

Н.Ганибал: Сонгуульд амжилт гаргаагүй намын даргыг хоёр сарын дотор өөрчилнө

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2024.10.14/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганибал хэлэхдээ "Орон нутгийн сонгууль улс орон даяар амжилттай явагдаж өндөрлөлөө. АН энэ удаагийн сонгуульд 330 сумаас 159 суманд ялалт байгуулсан. 21 аймгаас долоод нь мөн ялсан. Есөн дүүргээс нэгийг нь авлаа. Нийслэлд АН ялагдсан. Аймаг, нийслэлд нэр дэвшсэн нийт 794 төлөөлөгчдөөс АН 332-ыг нь авсан. Энэ нь өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуулийн үзүүлэлтээс өссөн гэсэн үг. Нийслэлийн хувьд санал хураалтыг 20:00 цагт хааж, Баасан гаригт санал хураалт явуулсан нь ирц бага байхад нөлөөлсөн. Нийслэлийн МАН нийт сонгогчдын 16 орчим хувийг авч ялалт байгууллаа. Энэ нь зөвхөн өөрсдөдөө зориулсан дүрмийг бий болгож ялалт байгуулсан. Тиймээс сонгуультай холбоотой хууль дүрэм дээр анхаарч ажиллах шаардлагатай болсон байна. Бүлгийн хурлаар ажлын хэсэг байгуулахаар болсон. Намын дүрэм дээр амжилт гаргаагүй намын дарга нарыг хоёр сарын дотор өөрчлөх заалттай. Мэдээж улс төрийн соёл гэж бий. Амжилтаа бууруулсан доод шатны намын дарга нар өөрсдөө өргөдлөө өгдөг. Өгөөгүй тохиолдолд хоёр сарын дотор өөрчилдөг" гэж мэдэгдээд байсан юм" гэсэн юм. 

Тэгвэл эх сурвалж хэлэхдээ "Нийслэлийн АН-ын даргыг солих ажил эхэлсэн" гэсэн юм.