Маргаашаас эхлэн зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг таван сая төгрөгөөр торгоно

Маргаашаас эхлэн зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг таван сая төгрөгөөр торгоно

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчилсан.

Энэ дагуу зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулсан юм. Тэгвэл аравдугаар сарын 15-н буюу маргаашаас эхлэн такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйлчилгээ эрхэлдэг болох юм. Ингэснээр зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ эрхэлж, түүнтэй холбоотой гэмт хэрэг, осол гарвал зохицуулалт хийх аж.

Харин уг зохицуулалтад "UB Cab", "Aba Mongolia" зэрэг аппликэйшнээр үйлчилгээ авсан тохиолдолд хамрагдахгүй аж. Улсын Их Хурал (УИХ)-аас тогтоол гаргахдаа "Цахим платформоор үйлчилгээ үзүүлж байвал үүнд хамаарахгүй" гэх заалт нэмж оруулсан байна.