Дархан-Эрдэнэт чиглэлийн замд гулгаа үүссэн тул шороо, бодис цацаж эхэлжээ

Дархан-Эрдэнэт чиглэлийн замд гулгаа үүссэн тул шороо, бодис цацаж эхэлжээ

Өнгөрсөн шөнө цас орсны улмаас Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 11-14, 54-55, 57-58 км-т замын зорчих хэсэг бүхэлдээ мөсөн бүрхүүлтэй болж, халтиргаа үүсжээ. Тус замыг хариуцагч "Дархан АЗЗА" ТӨХК-иас шуурхай ажлын хэсэг гаргаж, өгсүүр уруу болон эргэлттэй хэсгүүдээр шороо болон бодис цацаж байгаа аж. Улмаар жолооч нарыг хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.