Говь-Алтай аймагт есөн настай эмэгтэй хүүхэд өчигдөр орой гэрээсээ гараад сураггүй алга болжээ

Говь-Алтай аймагт есөн настай эмэгтэй хүүхэд өчигдөр орой гэрээсээ гараад сураггүй алга болжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өчигдөр 18:00 цагийн орчимд /2024.10.13/ бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг өнөөдрийн 00.45 минутад Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн  хамтран 9 настай эмэгтэй А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.