Өнөөдөр нохой өдөр

Өнөөдөр нохой өдөр

Өнөөдөр аргын тооллын 10 дугаар сарын 13, Адъяа гараг. Билгийн тооллын 11, Тооно одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7:09 цагт мандаж,  орой 18:08 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө