X Богд Жэвзүндамба хутагт мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Төв Гандантэгчэнлин хийдэд мод тарилаа

X Богд Жэвзүндамба хутагт мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Төв Гандантэгчэнлин хийдэд мод тарилаа

Монголын Бурханы Шашны Тэргүүн Оройн дээд Очирдара X Богд Жэвзүндамба хутагт, Тэргүүн Их Хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж болон лам хувраг сүсэгтэн олны зүгээс бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Төв Гандантэгчэнлин хийдэд мод тарилаа.
 
Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцлийг бүрдүүлдэг үндэсний мод тарих өдрүүдээр бүх нийтээр мод бут сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамаалж байхыг Монголын бурхан шашинтууд, сүсэгтэн олон та бүхэндээ уриалж байна.