Дараах зургаан байршилд авто зам засварын ажил үргэлжилж байна

Дараах зургаан байршилд авто зам засварын ажил үргэлжилж байна

Нийслэл даяар зам засварын ажил үргэлжлээд явж буй бөгөөд аравдугаар сарын 11-ээс 14 ний өдөр хүртэл дараах зургаан байршилд хааж шинэчлэх аж.

Тодруулбал Налайхын авто замаас “Скай ресорт”, Хурдны замаас Архивын ерөнхий газар,  Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр, "Хоме плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар, “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх  эдгээр таван байршилд аравдугаар сарын 11-ний өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилж байна. Харин Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Барс" захын уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 11-ний өдрийн 22:00 цагаас 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилж байна. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах аж.

https://ulaanbaatar.mn/news/20142