Хөвсгөл аймагт бага насны хүүхэд  толгой тус газраа нохойнд хазуулсны улмаас хагалгаанд оржээ

Хөвсгөл аймагт бага насны хүүхэд толгой тус газраа нохойнд хазуулсны улмаас хагалгаанд оржээ

Иргэн А-гийн хашаанд уяатай байсан нохойд хоёр настай хүүхэд толгойн хэсгээ хазуулсан бөгөөд улмаар тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, хагалгаанд орсон байна. Тодруулбал, уг хэрэг  энэ сарын 5-ны өдөр Хөвсгөл аймагт болсон бөгөөд он гарсаар энэ төрлийн 12 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж, анхааруулж байна.