Орон нутгийн сонгууль өндөрлөсөн тул иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сэргээлээ

Орон нутгийн сонгууль өндөрлөсөн тул иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сэргээлээ

Иргэдийн шилжилт хөдөлгөөний зохицуулалт өнөөдрөөс дуусгавар болж, хэвийн горимд шилжүүлсэн аж. Тодруулбал аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдрөөс түр хугацаанд зогсоосон юм. Энэхүү зохицуулалтыг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хэрэгжүүлж байсан билээ.