Дуучин О.Энх-Эрдэнэ The Knights Award буюу Хүлэг баатруудын шагнал гардуулах ёслолд уригджээ

Дуучин О.Энх-Эрдэнэ The Knights Award буюу Хүлэг баатруудын шагнал гардуулах ёслолд уригджээ

Манай улсын “Авьяаслаг Монголчууд” шоуны 2016 оны ялагч О.Энх-Эрдэнэ сүүлийн жидүүдэд гадаадын алдартай тайзнаа дуулан танигдах болсон билээ.

Тухайлбал Америкийн зах зээлд гарч өөрийгөө таниулаад буй түүнийг The Knights Award буюу Хүлэг баатруудын шагнал гардуулах ёслолд урьсан аж. Тодруулбал тус шагнал гардуулах ёслолоор салбар бүрт амжилттай явж буй шилдгүүдийг тодруулдаг бөгөөд манай улсаас О.Энх-эрдэнэ Оны шилдэг каунтри дуучин шагналд нэр дэвшсэн байна. Мөн энэхүү ёслол нь дэлхийд алдартай Петронас цамхгийн филармонийн танхимд болох аж.