Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 12:00 цагийн байдлаар 15.7 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 12:00 цагийн байдлаар 15.7 хувьтай байна

Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. 

"Санал хураалт өглөө 07.00 цагаас эхэлсэн. Одоогоор ямар нэг зөрчилгүй, санал хураалт хэвийн үргэлжилж байна. Нийслэлийн Сонгуулийн хороо хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 45 мандаттай. 45 мандатын төлөө 276 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Есөн дүүргийн 313 мандат байгаа. Үүн дээр 1081 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нийслэлийн хэмжээнд 515 хэсэг байгаа. Эдгээр хэсэгт 2024 оны 10 дугаар сарын 9-нд туршилтын тооллого хийсэн. Ямар нэг зөрчил гараагүй. Сонгуулийн бэлтгэл ажлыг хангаад, 2024 оны 10 дугаар сарын 10-нд зөөврийн хайрцгаар санал авсан. Нийт 5367 иргэн хүсэлт өгснөөс 5055 сонгогчийн саналыг авч, уншуулсан. Нийслэлийн хэмжээнд нийт 5417 ажиглагч 515 хэсэг дээр ажиллаж байна.

Нийслэлд нийт 1 сая гаруй сонгогч байгаа. 12.00 цагийн байдлаар нийт 157 мянга 213 сонгогч саналаа өгсөн байна. Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 15.7 хувьтай байна.