Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас алслагдсан 129 багт 2024-2025 оны хооронд үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхээр ажиллаж буй гэдгээ мэдэгдлээ.
Тодруулбал, Архангай, Булган, Хөвсгөл, Увс, Өвөрхангай аймгийн нийт 31 цэгт үүрэн сүлжээ нэвтрүүлэх аж. Монгол орны алслагдсан өрх бүр харилцаа холбоо, мэдээллийн технологийн үр шимийг хүртсэнээр харилцаа холбооны хөгжил боловсролын чанарын ялгааг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах боломж бүрддэг.