Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан саналаа өглөө

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан саналаа өглөө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ удаагийн ээлжит сонгуулиар нийслэлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 тойрог 45 мандат, дүүргийн 181 тойргийн 313 мандатын төлөө нам, эвсэл, бие даагчид нэр дэвшин өрсөлдөж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр өглөө 07.00 цагт санал авах 28-3-1 дүгээр хэсэг дээр саналаа өглөө.


Тэрбээр “Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг. Монголын ард түмэн энэ эрхээ төлөөллийн байгууллага буюу төлөөлөгчдөөрөө дамжуулан эдэлдэг. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ иргэн бүр эдэлж, сонголтоо чөлөөтэй хийж, саналаа идэвхтэй өгөөрэй” гэлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 1.102.278 сонгогч саналаа өгөх бөгөөд санал хураалт 2024.10.11-ний өдөр 07.00-20.00 цагийн хооронд үргэлжилнэ.




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө