СХД-ийн 286 дугаар цэцэрлэгийг төсвийн 1.7 тэрбумаар барьсан "Билл хаус" компанид хариуцлага тооцно гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгджээ

СХД-ийн 286 дугаар цэцэрлэгийг төсвийн 1.7 тэрбумаар барьсан "Билл хаус" компанид хариуцлага тооцно гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 286-р цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод хоёр жил болсон ч хана нь цуурч, хүүхдүүд цэцэрлэгтээ явах боломжгүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус барилгыг барьсан улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр  “Билл хаус” компани барьсан байдаг. Тэгвэл тус компанид хариуцлага тооцож, мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар болжээ. Тодруулбал, энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр " Үнэхээр хариуцлагагүй компани юм билээ. Хариуцлага тооцно. Барьцаа мөнгө нь байж байгаа. Түүгээр нь мэргэжлийн дүгнэлт гаргуулна" гэж хэвлэлд ярьжээ. Мөн Барилгын хөгжлийн төвийн ахлах инженер Долгорсүрэн нарын баг очиж ажиллан барилгын ерөнхий зурагтай танилцан яаж засах талаараа төлөвлөгөө гаргаж байгаа аж. Өргөн цууралттай ханыг нурааж засах бол нарийн ан цавыг гипсдэж тор тавьж янзалж магадгүй гэв. Уг эвдрэлийг 60 сая төгрөгөөр засах талаар  Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн С.Билэгбаатар хэлсэн билээ.