Кино театрууд хотын дарга Х.Нямбаатарт хандан сонгуулийн өдөр ажиллах хүсэлт гаргажээ

Кино театрууд хотын дарга Х.Нямбаатарт хандан сонгуулийн өдөр ажиллах хүсэлт гаргажээ

Кино театруудын менежментийн холбооноос Хотын дарга Х.Нямбаатарт хандан хүсэлт гаргасан аж. Үүнд, орон нутгийн сонгуулийн ирцийг дэмжиж зөвхөн саналаа өгсөн иргэд болон хүүхдүүдэд үйлчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тодруулбал нийслэлийн нутаг дэвсгэрт гурван өдөр буюу 2024 оны аравдугаар сарын 10, 11, 12-нд архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг зогсооно. Учир нь аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Баасан гаригт буюу аравдугаар сарын 11-нд зохион байгуулах аж. Аравдугаар сарын 11-ний Баасан гариг нь бүх нийтийн амралтын өдөр байна. Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн байна.