"ЛХАМ" галерей Монгол улсаа төлөөлж “Asia NOW 2024”  наадамд оролцохоор болжээ

"ЛХАМ" галерей Монгол улсаа төлөөлж “Asia NOW 2024”  наадамд оролцохоор болжээ

“Asia NOW 2024” наадам нь Азийн урлагийн хамгийн том, нэр хүнд бүхий урлагийн наадам юм. Тус наадам нь энэ жил арав дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд энэ удаа Монгол улсаа төлөөлж "ЛХАМ" галерей оролцохоор болжээ.

"Лхам" галерейд Уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын хоёр дахь бие даасан үзэсгэлэн "Хоёр дахь ургалт” нэртэйгээр энэ сарын 03-наас арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл үнэ төлбөргүйгээр дэлгэгдэж байна. Тэрбээр АНУ-ын Hunter коллеж, UCLA-г орчин үеийн урлагийн чиглэлээр төгссөн бөгөөд Венецийн биенналь, Хонконгийн Арт Базель зэрэг олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцож, бүтээлүүд нь Майами, Нью-Йорк, Лос Анжелес зэрэг томоохон хотуудад дэлгэгдэж байсан юм.

Мөн “Redgergallery”-д  уран бүтээлч Х.Сүрэнгийн “Made by Memory” буюу “Дурсамжаар бүтээв” нэртэй үзэсгэлэнг 10-р сарын 5-29-ний өдөр хүртэл толилуулж байна. Тус уран бүтээл нь Х.Сүрэнгийн 2021 онд Улаан гэр галерейд дэлгэгдэж байсан үзэсгэлэнгийн дараачийн бүлэг буюу одоо үргэлжлэн хийгдэж буй бүтээлүүдээс бүрдсэн цуврал, консепт үзэсгэлэн юм.

Л.Лхамбүтэд