Малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалсан гэх хэрэг ЦЕГ-т бүртгэгджээ

Малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалсан гэх хэрэг ЦЕГ-т бүртгэгджээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн цагдаагийн газарт малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь үл ялих маргаанаас болж нуруу тус газарт нь хутгалж гэмтээжээ. Уг мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.