Үерийн далан руу автомашинтайгаа унаж, хавчуулагдсан иргэнийг татан гаргажээ

Үерийн далан руу автомашинтайгаа унаж, хавчуулагдсан иргэнийг татан гаргажээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт үерийн далан руу автомашин унаж, хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аравдугаар сарын 08-ны өдрийн 11:31 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин үерийн далан руу унаж, иргэн Н /46 настай, эрэгтэй/ автомашины урд суудлын хэсэгт хавчуулагдсан байсныг ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.