Б.Оюунсанаа: Тэрбум мод тарихаас 38.4 саяыг нь аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт тариад байна

Б.Оюунсанаа: Тэрбум мод тарихаас 38.4 саяыг нь аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт тариад байна

“Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газраас хамтран мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Ойн газрын дарга Б.Оюунсанаа " Бид эхний гурван жилд тарихаар төлөвлөсөн 124 саяас 84 сая модыг бодит болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна. Уг аяны хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж 680 сая модыг тарьж ургуулах амлалт авсан аймаг, нийслэлийн холбогдох байгууллагууд бий.  Тэд модыг идэвхтэй тарьж байгаа. Ингээд дүгнээд үзэхээр 38.4 сая модыг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт тарьсан байна. Сэлэнгэ аймгийн тухайд тарихаар төлөвлөсөн модныхоо 84 хувийг тарьж ургуулсан байхад Говь-Алтай, Дорноговь аймаг харьцангуй сул ажиллаж байна. Уул, уурхайн компаниуд 33 сая модыг тарьсан. Энэ мэт үзүүлэлтийг 2030 он хүртэлх үзүүлэлттэй харьцуулахад 5 гаруй хувьтай байгаа юм. 2025 онд томоохон хэмжээтэй газарт масс тарилтыг эхлүүлнэ. Бэлтгэл ажил хангагдсан.  Бидний хувьд мод тарихаас гадна хөнөөлт шавьжны тархалтыг зогсоох ажлыг хийж байгаа " гэлээ. 

LIVE: