Яармагийн цэвэр усны шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор солих ажил нэг сарын дараа дуусна

Яармагийн цэвэр усны шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор солих ажил нэг сарын дараа дуусна

Сүүлийн 2-3 жилд Яармаг орчмын зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлэх болсон.

Тиймээс Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 1.5 км шугамыг шинэчилсэн бол арваннэгдүгээр сарын 15-нд ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар болжээ.

Цэвэр усны үндсэн шугамыг лабораториор баталгаажсан, зэв үүсгэхгүй хоолойгоор сольсноороо Яармаг орчмын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ундны усыг эрүүл болгоно. Дээрх 4.8 км цэвэр усны шугамын ажил гүйцэтгэх тендерийг гурван удаа зарлахад компаниуд материал ирүүлээгүй учраас Ус сувгийн удирдах газраас ажлыг хүлээн авч, гүйцэтгэж байгаа аж. Үндсэн цэвэр усны шугамын ажил дууссаны дараа Яармаг орчмын ялангуяа “Шинэ Яармаг” хорооллыг барьсан барилгын компаниуд үндсэн шугамаас салбарласан шугамуудынхаа эрүүл ахуйн нөхцөлд анхаарах хэрэгтэйг хотын дарга сануулжээ.